Наадмын дараах үүссэн хогийг түүж цэвэрлэх ажил долоодугаар сарын 15 өдрөөс эхэлжээ. Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Тэрэлжийн гармаас Тэрэлжийн даваа, Баянцагааны давааны зүүн талаас Сайхны саравчны отоглох цэгүүдийн ойр хавийн хогийг цэвэрлэж, одоогийн байдлаар 17,5 тонн хогийг Налайх дүүргийн хогийн цэгт зөөж хаяад байна.