Сэлэнгэ аймгийн хэмжээнд 420 гаруй мянган га талбайд ойн хөнөөлт шавжийн судалгааны ажил хийгдсэн байна. Судалгаагаар 380 гаруй мянган га газарт хөнөөлт шавжийн тархалттай, үүнээс 86 мянган га-д ойн хөнөөлт шавжийн голомт үүссэн байна гэсэн дүгнэлт гарсан. Баруунбүрэн, Сант, Хушаат, Түшиг, Цагааннуур, Мандал сумдын ойн санд хортон шавж устгах ажил хийж байна.
Ойд олон мянган төрлийн шавьж байдаг. Тухайлбал, 600-гаад төрлийн шавьж, эрвээхэй модоор хооллодог. Үүнээс таван төрлийн эрвээхэй нь маш хортойд тооцогддог. Сибирийн хүр эрвээхэй, өрөөсгөл хүр эрвээхэй, яковсоны төөлүүрч эрвээхэй, эгэл бийрэн сүүлт эрвээхэй, бургасны бийрэн сүүлт эрвээхэй нь хамгийн хортой сүйтгэгчид гэнэ.