“Хөвсгөлд зочлох жил”-ийн хүрээнд нүүдэлчин Монголчуудын өв соёлыг түгээх, сарлагийн гаралтай түүхий эдийг сурталчлах, малчид дотоодын боловсруулах үйлдвэрийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “САРЛАГ НААДАМ-2023” арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Тус наадмыг долдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын “ДАЛАН БУЛГИЙН ХӨНДИЙД” зохион байгуулна. Хөтөлбөрийн дагуу Сарлаг булгиулах тэмцээн, сарлагийн уралдаан, сарлагийн хөөвөр, ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болохын зэрэгцээ бөхийн барилдаан, сур харвааны тэмцээнтэй.