Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 102, Дотоодын цэргийн 101 жилийн ой, “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-ийг тохиолдуулан Цагдаагийн албаны болон дотоодын цэргийн байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх, тангараг давтах ёслолын арга хэмжээ өнөөдөр /2023.07.15/ "Төв цэнгэлдэх хүрээлэн"-д зохион байгууллаа. Энэ жил түүхэндээ анх удаа цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын бахархал, үнэт зүйл болсон Цагдаагийн албаны болон Дотоодын цэргийн байлдааны тугийг 21 аймаг, алслагдсан 3 дүүрэгт байрлах цагдаагийн газар, хэлтэс, дотоодын цэргийн салбараар аялуулж бие бүрэлдэхүүн “Цагдаагийн болон Цэргийн тангараг” давтах ёслолын ажиллагааг амжилттай зохион байгуулсан.
Түүхт ойн энэ өдөр Улаанбаатар цагдаагийн хүрээний цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын бие бүрэлдэхүүн Цагдаагийн албаны болон Дотоодын цэргийн байлдааны туганд хүндэтгэл үзүүлж, “Цагдаагийн болон Цэргийн тангараг, давтах ажиллагааг ёслол төгөлдөр зохион байгуулж байна. Мөн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавъяат хуульч цолыг 1 алба хаагч, Төрийн дээд одон медалиар 40, Хууль зүй, дотоод хэргийн яамны шагналаар 3, Цагдаагийн ерөнхий газрын шагналаар 8, хугацааны цолоор 18 алба хаагч тус тус шагнуулжээ.