Ховд аймгийн төв Жаргалант суманд өнөөдөр буюу 2023 оны долдугаар сарын 14-ний өдөр 16.00-16.40 цагийн хооронд 31.2 мм-ээс дээш хэмжээтэй түр зуурын хүчтэй мөндөр, аадар бороо орж,үерийн улмаас тус сумын гэр хорооллын зарим айл, өрхүүд усанд автжээ.
Тус аймгийн Цагдаагийн газраас Онцгой байдлын газрын алба хаагчдад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллалаа. Үер усны гамшигт үзэгдлийн үеэр хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй байна. Иргэд Та бүхнийг мэргэжлийн байгууллагаас өгч буй үер ус, тог цахилгааны эрсдлийн талаарх сэрэмжлүүлэг, зөвлөмж, цаг уурын мэдээллийг тогтмол танилцаж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.