Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын төвөөс Зүүн урд зүгт 22км зайд дөнгөж сая буюу өнөөдөр 2023 оны долдугаар сарын 14-ний өдрийн 22.29.23 цагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар зүйн байршлын хувьд өргөрөг, уртраг 51.06 99.99 шугамд газар хөдлөлт болжээ.
Газар хөдлөлт гэдэг нь газрын царцдасаас энерги чөлөөлөгдөж, сейсмийн долгион үүсгэхийг хэлнэ. Үүссэн долгионыг сейсмометрээр хэмжиж авах ба газар хөдлөлтийн хүчийг момент магнетудаар, эсвэл Рихтерийн шаталбараар хэмждэг байна. Рихтерийн шатлалыг сүүлийн үед өргөн хэрэглэхгүй байна. Рихтерийн шаталбараар 3-с бага магнитуд бүхий газар хөдлөлт хүнд онцгой мэдрэгдэхгүй, харин магнитуд 7, түүнээс дээш болох үед том талбай хамарсан сүйрэл болно.