Үндэсний Их баяр наадмын өчигдрийн тойм мэдээллийг цагдаагийн байгууллагаас өглөө. Өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд иргэн Б үүргэвчээ алдлаа гэх дуудлага өгчээ. Улмаар мэдээллийг авсан даруйд камер шүүж, шалгахад хамт явсан хүмүүс нь эд зүйлээ хамж авахдаа авч явсныг тогтоосон ба Б үүргэвчээ авсан аж.
Мөн БНСУ-ын жуулчин гар утсаа алдсан гэх мэдээллийг шалгаж, түүний явсан маршрутыг тогтоон камер шүүж, сууж байсан сандалын завсар гээсэн байсныг цагдаа нар олж өгч ажиллажээ. Их насны 227 морь бүртгүүлснээс 197 шүдэлгээнд орсон, 59 хасагдаж нийт 143 уралдааны замд мордсон бөгөөд 16.45 цагаар барианд орсон. Уралдааны замд 4 хүүхэд морьноос унасан бөгөөд түргэн тусламжийн 103-ын эмч үзлэг хийсэн биеийн байдал хэвийн байжээ.
Хүй 7 худагийн хамгаалалтад цагдаа, дотоодын цэргийн 37 анги байгууллагын офицер, ахлагч, сонсогч нийт 1200 алба хаагч мотоцикль, автомашин, морь, нохой, дүрс бичлэгийн камер, дахин дамжуулах станц зэрэг техник хэрэгсэлтэй хамгаалалт, зохицуулалт гүйцэтгэж байна.