Улсын хэмжээнд авто замын 528 хяналтын цэгт 2000 орчим алба хаагч 24 цагаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, зам тээврийн ослоос сэргийлж, үерийн эрсдэлтэй, эвдэрсан зам, гүүрийг хэрхэн тойрох зам чиглэлийг иргэдэд зөвлөн ажиллаж байна. Наадам эхэлснээс хойш улсын хэмжээнд ноцтой зам тээврийн осол, хэрэг бүртгэгдээгүй.
Сэлэнгэ аймагт үер усны улмаас хоёр гүүр тодорхойгүй хугацаагаар хаагдсан тул иргэдийн уг замд чиглэсэн зорчих хөдөлгөөнийг татгалзуулах зөвлөмж өгч, хөдөлгөөн зохицуулалт хийж эхэллээ. Зам тээврийн ослын нийт 56 дуудлага мэдээлэл, үүнээс согтуу жолоочтой холбоотой зургаа бүртгэгдсэнийг хуулийн дагуу шалган шийдвэрлэж байна. Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.