Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын энэ өдөр НҮБ-ын веб сайтад БНСӨУ-д энхийг сахиулж байгаа монгол цэргүүдэд талархал дэвшүүлж, тусгайлан онцолжээ.
Тус мэдээлэлд "Өнгөрсөн зургаадугаар сард Монголын энхийг сахиулагчид Бентиу хотын охидын сургуульд тоглоомын талбай тохижуулж, бичгийн хэрэгсэл, хувцас, өөрсдийн гараар хийсэн тоглоомууд хандивлаж байсан бол өнөөдөр энэхүү сайн үйлсээ дахин өрнүүлж, Парианг хотод хүүхдийн тоглоомын талбай байгууллаа. Талбай байгуулаад зогсохгүй урьдын адилаар өөрсдийн урласан хувцас, тоглоом болон сургалтын хэрэгсэл хандивлаж байгаад чин сэтгэлээсээ талархаж байна. Судан багачууд жаргалтайгаар тоглож байгааг харах сайхан байна. Энэ дэлхийн бүх хүүхэд энх тайван амьдрах ёстой. Баярлалаа, Монгол Улс" гэжээ.
Ахмад Д.БОЛОР