14.00 цагийн байдлаар эцэг, эх, асран хамгаалагчаасаа төөрсөн бага насны 13 (Дархан-Уул аймагт 8, Улаанбаатар хот төв цэнгэлдэх хүрээлэн орчимд 5) хүүхдийг 15-30 минутанд олж, эцэг, эх, асран хамгаалагч нарт нь хүлээлгэн өгч ажилласан байна. Мөн бага насны хүүхдүүдийг төөрөхөөс урьдчилан сэргийлж, утасны дугаар бүхий бугуйвчийг тараах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч ажиллаж байна.