Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эрхэлсэн албандаа үр бүтээлтэй ажиллаж байгаа Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн зарим бүрэлдэхүүн төрийн дээд одон медаль болон батлан хамгаалах салбарын шагналаар шагнагдлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны Улаан тугийн одонгоор Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, хурандаа С.Жаргалсайхан, Цэргийн гавьяаны одонгоор Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн бэлэн байдлын офицер, дэд хурандаа Э.Түвшинжаргал, Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа Г.Дүнжингарав, Цэргийн хүндэт медалиар ХЗЦК-ын Хүний нөөцийн хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Чинзориг, Материал,техникийн хэлтсийн ахлах офицер, дэд хурандаа О.Мөнхбат, Удирдлагын байрын авто техникийн тасгийн захирагч-техник шалгах байрны дарга, сургагч ахлагч Ч.Батням нар энгэрээ мялаалгалаа.
Батлан хамгаалахын сайдын тушаалаар БХЯ-ны “Хүндэт жуух бичиг”-ээр Сургалт бэлтгэлийн хэлтсийн биеийн тамирын офицер, дэд хурандаа С.Энхтайван, Мэдээллийн аюулгүй байдлын албаны шифрлэгч, ахлах ахлагч С.Цэнгэнбаяр, “Дайчин алдар III” медалиар Материал, техникийн хэлтсийн орон сууцны офицер, ахмад Б.Отгонбаяр, Санхүүгийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн офицер, ахмад Б.Шааравдорж, “Эх орны төлөө III” хүндэт тэмдгээр Удирдлагын байрны ахлах ахлагч М.Мөнхтулга, ахлагч Б.Батбаатар, Сургалт бэлтгэлийн хэлтсийн номын санч-нярав Б.Энхтуяа нар шагнагдсаныг Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал гардуулан өгч, баяр хүргэлээ