2023 оны 7 дугаар сарын 10-наас 2023 оны 7 дугаар сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв.
10-12-нд төвийн аймгуудын нутгаар ахиухан хэмжээтэй бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Хур тунадас: 10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай усархаг аадар бороо, 13-нд Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зарим газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар, 14-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 16-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар, 17-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +16...+21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +27...+32 градус, бусад нутгаар шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +19...+24 градус дулаан байна. 16-наас нутгийн баруун өмнөд хэсгээр халж, ихэнх нутгаар дулаарна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 11, 12-нд бороо, дуу цахилгаантай аадар бороо, 16, 18-нд бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхэнд шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +19...+24 градус, 15-наас дулаарч шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +23...+28 градус дулаан байна.