УИХ-ын өнөөдрийн чуулганаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг баталлаа. Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг намрын чуулган хүртэл хойшлуулах хүлээлт байсан ч баталсан юм. Өөрөөр хэлбэл, малчдын НДШ-ийн 50 хувийг татвар төлөгчдийн татвараас бүрдүүлэх нөхцөл бүрдэж байна. Дээрх заалтыг эсэргүүцэж, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг” Иргэддээ энэ заалтыг эсэргүүцэхийг уриалж байна. Ерөнхийлөгч хориг тавих боломж бий. Хориг тавихгүй бол хуулийн энэ заалтаар Үндсэн хуулийн цэцэд хандана. УИХ-ын гишүүдийн 48 нь орон нутгаас сонгогдсон учраас малчинтай холбоотой заалт дэмжигдээд байна" гэлээ.