УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, хаврын чуулган хаалтаа хийнэ. Тодруулбал, Хууль, тогтоолын төслүүд эцэслэн батлах, “Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал, “Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна.
Банкны тухай, Татварын тухай, Иргэний нисэхийн тухай, Төсвийн тухай, Хилийн тухай хууль, Ахмад настны тухай хууль, Гаалийн тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Донорын тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Хөдөлмөр, аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Хөдөлмөрийн албаны тухай хууль зэрэг нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг батлаад байна.