Улаанбаатар хот орчмын голуудын үерийн байдал (2023 оны долоодугаар сарын 06-ны 20 цагийн байдлаар)
Сэлбэ голын дагууд үерийн аюултай түвшинг 10-20 см давсан байдалтай, өмнөх 16 цагийн ажиглалтаас хойш түвшин нэмэгдээгүй байна (дор хүснэгт үзэх).
Ус судлалын тэрэлж-Тэрэлж гол буюу Тэрэлж орчмоор усны түвшин өмнөх 16 цагаас хойш огцом 30 см нэмэгдэн хүчтэй үерлэж, үерийн аюултай түвшинг 30 см даваад байна. Туул-Улаанбаатар харуулаар өмнөх 16 цагаас хойш 3 см бөгөөд мөн үерийн түвшинг 50 см давж үерийн аюултай түвшинд (260 см) хүрэхэд 5 см үлдээд байна. Тэрэлж-Тэрэлж харуулын мэдээгээр хийсэн прогнозоор маргааш Туул-Улаанбаатарт усны түвшин 270 см хүрч, үерийн аюултай түвшинг 10 см давах төлөвтэй байна. Тэрэлж-Туул-Улаанбаатар харуулын хооронд үерийн урсах хугацаа буюу прогнозын урьдчилгааны хугацаа 1 хоног буюу 24 цаг орчим.
Иймд яаралтай зарим урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна.
1. Найдвартай холбоны хэрэгсэлтэй эргүүлүүд Туул голын дагуу урсгалын дээд чиглэлд гаргах, тухайлбал Гачуурт, Харзтай гэх цэгүүдэд гаргаж үерийн байдлыг богино давтамжтай мэдээлж байх
2. Туул дагуух үерийн хамгаалалтын далангын нөхцөл байдлыг шалгаж, хальж болзошгүй цэг, хэсгийг тогтоож, зураглаж, хамгаалах бэхлэх, өндөрлөх арга хэмжээнд бэлдэх , авах гэх мэт. Мөн хамгаалалтын далангуй урсгалын дээд чиглэлийн нөхцөл байдлыг үнэлэх шаардлагатай байх (эргээс хальсан үерийн ус далангийн гадуур орж ирж болзошгүй гэж болгоомжилж байна )
3. Нүүлгэн шилжүүлэлтийн арга хэмжээ төлөвлөх гэх мэт.