Калифорнийн их сургуулийн одон орон судлаачид огторгуйгаас өмнө нь илрүүлж байгаагүй том нүхнүүд илрүүлсэн байна. Эдгээр нь манай дэлхийгээс 300 сая гэрлийн жилийн зайтай, хоёр галактикийн төвд оршдог аж. Зөвхөн нэгнийх нь масс гэхэд л нарнаас 10 тэрбум дахин, хэмжээ нь манай нарны аймгаас тав дахин том аж.
Эдгээр хар нүх маш хүчтэй таталцлын талбай үүсгэдэг тул түүнээс зугтаах аргагүй гэнэ. Энэ нь олон тооны хар нүхнүүдийн нэгдэл, эсвэл ганц нүх их хэмжээний од эрхсийг залгиад томорсон байх хэмээн одон орон судлаачид үзэж байна. Тэдгээр нь галактикийн тоос мананцраар хүрээлэгдсэн учраас илрүүлэхэд төвөгтэй байжээ.
Г.Ариун