Дэлхийн шатрын аварга титмийн төлөө БНХАУ-ын Дин Лижэнь болон ОХУ-ын Я.Непомнящий нар өнгөрсөн сард Казахстаны Астана хотод өрсөлдсөн. Ингээд урд хөршийн тамирчин хаан титмийг хүртсэн билээ. Ийнхүү тэрбээр дэлхийн шатрын аваргаар тодорсон БНХАУ-ын анхны тамирчин болсон. Хоёр шатарчны тулааны өмнө сэтгүүлчид түүний талаар маш их судалсан ч тоймтой шинэ мэдээлэл бараг олоогүй юм. Дин нийгмийн сүлжээ ашигладаггүй, олон нийтийн арга хэмжээнд тэр бүр оролцдоггүй, гэрээнд заагаагүй л бол ярилцлага бараг өгдөггүй, “хаалттай” хүн.
Тэрбээр Оросын тамирчинтай “тулалдах”- аас өмнө “El Pais”-т өгсөн товч ярилцлагадаа “Би 2019 оны өөрийгөө олохыг хичээж байна. Эхлээд цар тахал миний амьдралын хэв маягийг сүйтгэсэн. Дараа нь найз бүсгүйтэйгээ тааруу харилцаатай болж, улмаар салсан. Харин одоо би амьдралаа шатарт бүрэн зориулж байгаа ч ойр дотнын хүнтэй боллоо. Тэр бүсгүй, мөн багийнхан маань намайг сэтгэл санааны хүнд үеийг даван туулахад тусалж байна” хэмээн өгүүлсэн юм.
Ингээд дэлхийн шинэ аваргын талаар түүний өрсөлдөгчид, албаны хүмүүс юу гэж өгүүлснийг сонирхъё. Гэхдээ эхлээд Дин Лижэнь шатрын спортоор яагаад хичээллэх болсноо хэрхэн дурссантай танилцъя. Тэрбээр “Би дөрвөн настай байхдаа шатар тоглож сурсан. Миний амьдарч байсан Вэньжоу хотыг албан бус “Шатрын нийслэл” гэж нэрлэдэг. Шатрын сургуулиуд ихтэй, тэмцээн байнга болдог. Тийм учраас шатарт суралцах, тоглоход маш таатай орчин бүрдсэн газар. Сувилагчаар ажилладаг байсан ээж маань хоёр хүүхдээ го, эсвэл шатраар заавал хичээллүүлнэ гэж ажлын газрынхаа нэг хүнтэй тохиролцсон юм билээ. Эцэстээ бид хоёр уламжлалт шатрыг сонгосон. Өдгөө Чэнь Ибо найз маань Хятадын хамгийн алдартай шатрын шүүгч болсон” хэмээсэн.
ЧЭНЬ ЛИСИН (Дэлхийн ес дэх аварга Жу Чэний дасгалжуулагч, мөн Дин Лижэний анхны дасгалжуулагчдын нэг):
-Шатрын карьераа үргэлжлүүлэх үү, эсвэл орхих уу гэдгийг шийдэх гэж Дин их удсан. Тэрбээр хүүхэд байхдаа онцгой амжилт үзүүлж байсныг дурдах нь зүйтэй. Эцэстээ тэрбээр шатартаа үлдэхээр шийдэж, дээд амжилтуудыг ээлж дараалан тогтоож эхэлсэн.
ЭМИЛЬ СУТОВСКИЙ (ФИДЕ-гийн ерөнхий захирал, 2010 оны шатрын олимпиадын шагналтан):
-Намайг зодог тайлж байхад тэрбээр олон улсын тавцанд карьераа дөнгөж эхлүүлж байлаа. Шигшээ багийн түвшинд бид хоёр ганцхан удаа таарч тоглосон. Дин нэгдүгээр ширээнд Б.Гельфандтай, харин би хоёрдугаар ширээнд Юй Яньтай тоглож байлаа. Тоглож дуусаад өргийнх нь талаар түүнтэй ярилцахыг хичээсэн ч Дин тэр үед англи хэл сайн мэдэхгүй байсан. Харин одоо англи хэлний мэдлэг нь их сайжирсан байна лээ. Тэрбээр бусдад их хүндлэлтэй ханддаг, байнга инээмсэглэдэг, их зөв хүн. Хэдий би түүнийг хувь хүнийх нь талаас сайн мэдэхгүй ч шатарчных нь хувьд асарих үнэлж, хүндэлдэг.
РИХАРД РАППОРТ (ФИДЕ-гийн чансааны 13 номер, Астанад Лижэний секундантаар ажилласан):
-Дин их олон зүйл сонирхдог. Зөвхөн шатар гэлтгүй шинэ дуу хөгжим, урлаг, уран зохиолыг их сонирхдог. Бээжингийн их сургуульд хуульчаар суралцдаг байхдаа хамгийн дуртай хичээлээ уран зохиол гэж нэрлэж байсан. 2017 оны “Дэлхийн цом”-ын тэмцээнд Дин намайг шөвгийн наймд ялсны дараачаас бид хоёрын үерхэл эхэлж байлаа. Тэрбээр намайг ялсныхаа төлөө уучлалт гуйсан нь надад их сайхан санагдаж билээ. Бид хоёр тэр цагаас хойш байнга харилцсаар улмаар найзууд болцгоосон. Тийм учраас тэр намайг Непогийн эсрэг тулааны үеэр хамт ажиллахыг санал болгосон биз ээ.
Эхний 10
1. Лионель Месси (ПСЖ, ИнтерМайами)
2. Эрлинг Холанд (Манчестерсити)
3. Килиан Мбаппе (ПСЖ)
4. Винисиус Жуниор(Реал)
5. Кевин де Брюйне (Манчестерсити)
6. Родри (Манчестерсити)
7. лкай Гюндоган (Манчестерсити, Барселона)
8. ВикторОсимхен (Наполи)
9. Роберт Левандовски (Барселона)
10. Хулиан Альварес (Манчестерсити)
Энэ жилийн “Алтан бөмбөг” шагналыг хүртэх боломжтой тоглогчдын шинэчилсэн жагсаалтыг “Goal” вэб сайт танилцууллаа. Жагсаалтыг урьдын адил Л.Месси тэргүүлсээр байгаа бол Э.Хааланд, К.Мбаппе түүний ард бичигдэж байна. Ташрамд дурдахад, “Манчестерсити” багийн найман тоглогч жагсаалтын эхний 20-д бичигджээ.
Бэлтгэсэн: Н.Энх