“Индиана Жонс ба хувь заяаны хүрд” буюу бүрх малгайтай, ташуур зүүсэн адал явдал эрэлхийлэгч эрийн тухай киноны шинэ анги 6 сарын 28-нд нээлтээ хийх гэж байна.
Киноны тухай гайхалтай баримтуудын нэг бол өдгөө 79 настай Харрисон Форд орлон тоглогчгүйгээр өөрөө бүх трюкийг хийсэн явдал юм!
Киноны гол дүрийн залуу насны гал дөл нь арилж, цаг хугацаа ул мөр үлдээн хөгширсөн хойноо ямар дүр төрхтэй болохыг харахыг Форд үргэлж хүсдэг байсан аж. Гэсэн хэдий ч энэ нь Индианаг өөр нэгэн сонирхолтой адал явдалтай учрахад саад болоогүй юм. Индиана бол цаг хугацааг давж гардаг хүн гэж жүжигчин эр үздэг. Тэрээр өнгөрсөн баларсан үеийн нууцыг тайлах сонирхолтой, түүнгүйгээр амьдарч чадахгүй хүн юм.
Жүжигчин зураг авалтын үеэр орлон тоглогчгүйгээр бүх хэсгийн зургаа авхуулсан төдийгүй бүр мөрөндөө бэртэл авчээ. Фордын 79 насны ой зураг авалтын үеэр таарсан бол Индиана Жонс 70 орчим настай болсныг тэмдэглэх нь зүйтэй. Сэтгүүлчид Фордоос зураг авалтын үеэр авсан бүх бэртлээ тоолдог эсэхийг асуухад тэрбээр “Тоолж байгаагүй. Кино бүтээл болгон маань миний муу муухай бүхнийг арилгадаг юм” гэж хариулжээ
Уг кино 1944 онд болж буй үйл явдлын сэтгэл хөдлөм дүр зурагаар эхэлдэг. Киног бүтээхдээ Харрисон Фордыг залуужуулахын тулд компьютерийн графикийг ашиглажээ. Жүжигчний нүүрний хувирлыг цэгээр тэмдэглэн, залуу Фордын зурагтай хослуулсан тааруулжээ. Өмнөх ангиудын киноны зураг авалтын үеэр 30-40 насны Фордын хэдэн зуун цагийн бичлэг байсны ачаар Lukasfilm түүний дүрийг залуужуулж чадсан байна.