Москва 9-р сарын 3-ны өдрийг Дэлхийн 2-р дайн төгссөн төдийгүй миллитарист Японыг ялсан өдөр болгон тэмдэглэх тухай хууль баталсантай холбогдуулан Японы Засгийн газар эсэргүүцэл илэрхийлжээ. Энэ тухай даваа гарагт Токиод болсон хэвлэлийн бага хурал дээр Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Хироказу Мацуно мэдэгдэв.
"Уг хуулийг баталснаар Оросын эрд түмний дунд Японы эсрэг үзлийг өдөөгөөд зогсохгүй манай улсын иргэдийн дунд ч Оросын эсрэг хандлагыг дэвэргэнэ. Үүнтэй холбогдуулан зургадугаар сарын 23-нд бид дипломат шугамаар Оросын эрх баригчдад өөрсдийн байр суурийг илэрхийлж байна" гэж тэрбээр онцлон тэмдэглэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 24-ны өдөр “Цэргийн алдар, дурсан санах өдрүүдийн тухай" хуульд өөрчлөлт оруулан гарын үсэг зуржээ.
Өмнө нь есдүгээр сарын 3-нд тэмдэглэдэг байсан Дэлхийн хоёрдугаар дайн дууссан өдрийг одоо албан ёсоор “Милитарист Японыг ялсан ба Дэлхийн хоёрдугаар дайн дууссан өдөр” гэж нэрлэх болсон байна.