Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт энэ оны зургаадугаар сарын 15-ны өдөр иргэн "У"-аас тус аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар багт иргэн "Ч"гарал үүслийн бичиггүй адуу мал оруулах гэж иргэдийг автомашинаар дайрах гэж оролдсон гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн талаар өмнө мэдээлэлсэн.
Цагдаагийн байгууллагаас дуудлага, мэдээллийн дагуу холбогдох ажиллагааг хийн гомдол мэдээллийг бүртгэлд авч шалгалтын ажиллагааг эхлүүлсэн.
“Ланд круйзер-200” загварын 1559 УБЦ улсын дугаартай автомашинаар хөөж дайрч, гэмтээсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-1 дэх хэсгийн журамлан тусгай ангийн 10.1-д заасан хүний амийг хөнөөхөөр завдсан, олон нийтийн сүлжээнд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын иргэдийг малын хулгайч хэмээн мэдэгдэл гаргаж бусдын гүтгэсэн хэмээн тус хуулийн 13.14-т зааснаар, нийтийн хэв журмыг зөрчиж бусдад хүч хэрэглэн, гэмтээж, хүний халдашгүй, чөлөөтэй байх, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн.
Иргэн Ч-д холбогдох хэргийг яллагдагчаар татах саналтай Прокурорт шилжүүлжээ.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас иргэн "Ч"-д холбогдох үйлдлийг шалгаад "Яллагдагчаар татах" саналыг тус аймгийн Прокурорын газарт хүргүүлжээ.