Бельгид сүүлийн жил хагасын турш үргэлжилсэн улс төрийн хямралын дараа Засгийн газраа бүрдүүлсэн тухай ВВС мэдээлжээ. Тус улсын Ван II Альберт шинэ Ерөнхий сайдаар Социалист намын тэргүүн Элио ди Рюпог томилсон байна. Түүнчлэн Сангийн сайдаар Стивен Ванакере, Гадаад хэргийн сайдаар Дидье Рейндер нарыг томилсноо тэрбээр албан ёсоор мэдэгджээ.
Шинэ сайд нар өчигдөр тангаргаа өргөсөн. Мөн Засгийн газрын бүрэлдэхүүнд улс төрийн долоон намын төлөөлөл оржээ. “The Wall Street Journal”- д мэдээлснээр Фламандын салан тусгаарлах N-VA нам Парламентын бүрэлдэхүүнд ороогүй аж.
Дашрамд өгүүлэхэд, өнгөрсөн оны зургадугаар сард болсон Парламентын сонгуульд Фламандын салан тусгаарлагчид олонхийн санал авсан. Энэ нь хямрал үүсэх шалтгаан болсон билээ.
Х.ОД