Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал Засгийн газраас гаргасан зарим шийдвэрийн танилцууллаа. Тэрбээр "И-монгол, И-бизнес платформоор дамжуулан бүх зөвшөөрлийг цахимжуулна. Эдийн засаг хөгжлийн яамтай хамтран наймдугаар сарын 1-нээс эл шийдвэрийг ажил хэрэг болгоно. Одоогоор цахим орчинд 670 үйлчилгээ бүртгэгдсэн. Гэхдээ Зөвшөөрлийн тухай хуульд зааснаар 360 зөвшөөрлийг цахим болгоно. Одоо иргэд цахимаар хүсэлт илгээгээд, үүний дагуу зөвшөөрөл үнэт цаас хэлбэрээр гарч, шуудангаар захиалагч руу илгээдэг.
Иргэд үүнд шүүмжлэлтэй хандаж "Заавал цаасаар биш QR уншуулахад болно. Гэтэл цаас тарааж хүнд суртал гаргалаа" гэдэг. Одоо хүчин төгөлдөр үйлчилчилж байгаа хуулиар зөвшөөрлийг заавал үнэт цаасан дээр хэвлэнэ. Заавал биеэр ирж гэрээ хийнэ гэж заасан. Тэгвэл наймдугаар сарын 1-нээс энэ бүх хүнд суртлыг арилгана. Зөвшөөрөл цахим болно. Өргөдөл гомдлыг ч цахимаар шийднэ" гэлээ.