Архангай аймгийн 100 жилийн ой ирэх долдугаар сард болно. Ойг угтан долдугаар сарын 01-30-ны өдрүүдэд буюу сарын хугацаанд урлаг, соёл, аялал жуулчлалын цогц эвент арга хэмжээг Архангай аймагт зохион байгуулахаар төлөвлөжээ.
Архангай аймгийн төв Цэцэрлэг хотоос зүүн чигт 2.5 км зайд "Ар комплекс" нэртэй хөдөө аж, ахуй, аялал жуулчлалын цогцолборыг барьж байна. Одоогийн байдлаар барилгын ажил дуусч, тохижилтын заримыг хийж гүйцэтгэж байгаа. Цогцолборын 12 цэгт 56 ширхэг байгальд ээлтэй ариун цэврийн байгууламж тохижуулж, хоёр мянга гаруй автомашины зогсоолтой аж. "Аро комплекс" нь 10 га газарт байрлаж байгаа учир 20 мянган хүний багтаамжтай байхаар төлөвлөжээ. Тус комплекст зогсоол талбайг шийдэж өгснөөс гадна дээрх заасан хугацаанд өдөр бүр арга хэмжээ зохион байгуулна.
Тодруулбал, явуулын цирк, амьтны хүрээлэн ажиллахаас гадна 30 гаруй төрлийн хоолны сонголттой рестораныг ажиллуулна. Мөн долдугаар сарын 1-5-ны өдрийн хугацаанд "Монгол" киног "Ар комплекс"-т гарган. Долдугаар сарын 7-ны өдрийн 19.00 цагт нийтийн дууны 16 дуучин тус комплекст очиж ая, дуугаа өргөх юм.
Долдугаар сарын 15-ны өдөр Люмино хамтлаг бүтэн тоглолтоо хийнэ. Түүнчлэн "Монголын авто мастер" холбооны ээлжит гараа долдугаар сарын 22-ны өдөр Архангайд болохоор бэлтгэл ажлыг хангаж байна. Тус уралдаанд 50 орчим тамирчин оролцоно. Цаашлаад арт үзэсгэлэнг гаргаж, долдугаар сарын 21, 22-ны өдрүүдэд амьд хөгжмийн наадам зохион байгуулна.
Архангай аймгийн 100 жилийн ойд зориулж "Бөх билэгт" дэвжээнээс мөнгөн цомын шигшээ барилдааныг зохион байгуулсан. Шигшээгээс шалгарсан сумын заануудын барилдаан долдугаар сарын 5-6-ны өдөр "Ар комплекст" болно.