Архангай аймгийн Хашаат сумын Баян багт зургаадугаар сарын 20-ны өдрийн 14:30 цагийн орчимд 18-24 м/сек хүчтэй шороон шуурга шуурсан байна. Улмаар Ерөнхий боловсролын сургууль болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дээвэр хийсч унасан тухай мэдээллийг тухайн өдрийн 21:50 цагт хүлээн авчээ. Хашаат сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд очиж нөхцөл байдалтай танилцсан байна.
Мөн Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Урантолгой баг, “Бор шанд” гэдэг газарт 18-20 м/с хүрч хүчтэй шороон шуурга, шуурсны улмаас малчин Б-ын 5 ханатай гэр нурж дахин ашиглах боломжгүй болжээ. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд тухайн өдрийн 20:10 цагт очиж нөхцөл байдалтай танилцсан байна.