Өмнөд Осетэд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хүчингүйд тооцох шийдвэрийг тус улсын Дээд шүүх гаргасан билээ. Сонгуульд ялалт байгуулсан сөрөг хүчний намын тэргүүн А.Жиоева болон түүнийг дэмжигчид дээд шүүхийн шийд вэрийг эсэргүүцэж буй, үнэнийг тогтоохын төлөө тэмцэхээ илэрхийлээд байна. Тэрбээр, Дээд шүүхэд гомдол гаргасан ч түүнийг нь хүлээж авсангүй. Үүний зэрэгцээ өнгөрсөн мягмар гаригийн шөнө тус улсын ерөнхий прокурор Таймураз Хугаевын гэр рүү үл таних этгээдүүд буудсан тухай “РИА Новости” дамжууллаа.
Тус улсын Ерөнхийлөгч Эдуард Кокойты “Энэ бол урьдчилан төлөвлөсөн өдөөн хатгалга” хэмээн мэдэгдсэн байна. Мөн ард иргэддээ хандан тайван байхыг уриалжээ. Сөрөг хүчнийхэн харин Дээд шүүхийн шийдвэрийг хууль бус хэмээн үзэж буйгаа илэрхийлэн жагсаал зохион байгуулсан аж. Ирэх оны гуравдугаар сарын 25-нд болох ээлжит бус сонгуульд А.Жиоева оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Мөн тэрбээр Ерөнхийлөгч Эдуарда Кокойтыд хандан хоёр хоногийн дотор ажлаа хүлээлгэн өгөхийг шаардсан байна.