Польшийн Лузино тосгонд газар шорооны ажлын явцад хуучин оршуулгын газрын булшнууд олджээ .
“The First News” сонинд мэдээлснээр замын ажилчид мэргэжлийн археологичдыг дуудсан байна. Олдсон булшнууд орон нутгийн сүмийн хуучин оршуулгын газарт харьяалагддаг байсныг мэргэжилтнүүд тогтоожээ. Хамгийн сүүлчийн оршуулга энэ газар 19-р зуунд болсон бөгөөд удалгүй чимээгүй хотыг хааж, бурхан болоочдыг өөр газар нутаглуулах болсон аж.
Олдсон булшнуудын нэг нь бусдаасаа хамаагүй том байсан бөгөөд дотор 450 орчим хүнийг оршуулсан байжээ. Онцлог нь талийгчдыг 19-р зуунд зүүн болон төв Европт нэлээд түгээмэл байсан зан үйлийн дагуу оршуулсан байсан нь эрдэмтдийн анхаарлыг татсан байна. Тодруулбал үлгэр домогт гардаг цус сорогчдыг оршуулахад хийдэг байсан зан үйл байв. Цус сорогчийн тухай үлгэр домог чухам энэ бүс нутгаас гаралтай. Нутгийн иргэд ч үүнд итгэсэн байж. Энэхүү итгэл үнэмшил нь үхсэн "цус сорогчид" булшнаас босож, амьд ертөнцөд эргэж ирүүлэхгүй байхын тулд "харын зан үйлийг” бий болгосон байдаг.
Архиелогчдын багийн ахлагч Мачей Стромскийг хэлснээр, итгэл үнэмшлээр бий болсон зан үйлийн дагуу бол талийгчдыг зөвхөн толгойг нь тастаж, хөлийнх нь завсар хийж байж л үхэгсдийн ертөнц рүү нь нэг мөр илгээдэг. Хэрэв талийгчийн гэр бүлийн гишүүн удалгүй бас нас барсан бол түүнийг ч бас цус сорогч болсон гэж үздэг байсан. Энэ үүднээс нэг булшинд олон хүнийг оршуулсан байж магадгүй гэнэ.
Эрдэмтдийн үзэж буйгаар нутгийн хүн ам ямар нэгэн шалтгаанаар сандралд автаж, айж балмагдахдаа нас барсан хамаатан садныхаа цогцсыг ухаж, толгойг нь тастаж, аманд нь мөнгөн зоос хийгээд, хоёр хөлийнх нь завсраар тавьсан байх магадлалтай.
Энэ нь "цус сорогчийн хараалыг" арилгах хамгийн гол зан үйл аж