Украин улс ОХУ-аас хураан авсан хөрөнгийн тусламжтайгаар гадаад өрөө хаахаар төлөвлөж байна. Энэ тухай ням гарагт Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын Эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх Олег Устенко мэдэгдэв.
“ОХУ-ын алт валютын нөөцийнх нь 350 тэрбум , 150 тэрбум доллартай тэнцэх рубль нь хураагдсан гэдгийг битгий мартаарай. Бидний өр үүнээс арав дахин биш гэхэд доод тал нь нэг дахин бага. Тэдгээрийн заримыг нь ашиглаж болно.
Украины эдийн засаг өсөх ч болно, хөрөнгө оруулагчид ч ирнэ, бид Оросын хураагдсан хөрөнгийн тодорхой хэсгээр өрөө ч дарна” гэж Устенко хэлснийг РИА Новости иш татав.