АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Цин Гантай Бээжинд уулзажээ.
Тэрбээр энэ сарын 18-нд Бээжинд хүрэлцэн иржээ. Энэ нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын 2018 оноос хойш Хятадад хийж буй анхны айлчлал юм.
Цин Ган, Блинкен хоёрын яриа таван цаг хагас үргэлжилсэн байна.
АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер "Төрийн нарийн бичгийн дарга хэлэхдээ хоёр улс үл ойлголцол, буруу тооцооллоос зайлсхийхийн тулд дипломат харилцаа болон харилцаа холбооны сувгийг нээлттэй байлгахын чухлыг онцолсон" гэж мэдэгдэв.
Хариуд нь Хятадын тал "Одоогийн байдлаар хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших хамгийн доод түвшинд байгаа. АНУ, БНХАУ-ын хооронд тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой харилцааг бий болгох стратегийг баримталж байгаагаа” мэдэгджээ.
Цин Ган мөн Америк, Хятадын харилцааны хамгийн чухал асуудал "болон хамгийн том эрсдэл" нь Тайваний асуудал хэвээр байгааг онцолсон байна.
Уулзалтын үеэр талууд мөн Хятадын Гадаад хэргийн сайдын Вашингтонд хийх айлчлалыг төлөвлөхөөр тохиролцсон байна.
Блинкены айлчлал өнгөрсөн 2-р сард төлөвлөсөн байсан ч тус сард АНУ-ын агаарын орон зайд орсон Хятадын бөмбөлөгийг пуужингаар харвасантай холбоотой үйл явдлаас болж хойшлогдсон юм.
Бээжин агаарын бөмбөлгийг Хятадын цаг агаарын төхөөрөмж бүхий бөмбөлөг байсан гэж мэдэгдэж байгаа ч Вашингтоны засаг захиргаа бөмбөлөгийг "чухал мэдээлэл цуглуулахад" ашигласан хэмээн үзсэн.
Тэрээр Цинь Гангаас гадна Хятадын тэргүүлэх дипломатч Ван И, магадгүй Ши Жиньпин нартай уулзах юм.
АНУ-ын төрин нарийн бичгийн дарга Блинкен Хятадын тэргүүлэх дипломатч Ван И болон магадгүй Ши Жиньпин нартай уулзах аж.