нэтхэгийн Уттар-Прадеш, Бихар мужуудад сүүлийн өдрүүдэд хэт халууны улмаас 98 хүн нас баржээ. Энэ тухай ням гарагт “India Today” суваг мэдээлэв.
Тус телевизийн мэдээлснээр, Уттар-Прадеш мужийн Баллиа дүүрэгт зургадугаар сарын 15-17-ны өдрүүдэд 400 хүн бие нь муудаж эмнэлэгт хүргэгдсэний 54 нь удалгүй нь нас баржээ.
Өвчтөнүүдэд халуурах, амьсгал давчдах, мөн наранд цохиулсан бусад шинж тэмдэг илэрсэн байна.
Энэ өдрүүдэд тус бүс нутагт агаарын хэм 42.2 хэм хүртэл халжээ.
Бихар мужид мөн л дээрх шалтгааны улмаас 44 хүн нас барав. Тус мужид агаарын хэм 44 хүрч, зарим газраараа 44.7 хэм болж халсан байна.