Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич ална хядна гэсэн заналхийлэлтэй өдөрт 200 гаруй удаа тулгардаг. Гэсэн хэдий ч төрийн тэргүүний үүрэг нь түүний хэлснээр "энэ жигшүүрт, бузар зүйлийг тэвчих" явдал юм.
Сэтгүүлчид Вучичээс өмнөх өдөр нь олон нийтийн эсэргүүцлийн жагсаалын үеэр түүнтэй төстэй хүүхэлдэйг дүүжилсэн явлын талаар тайлбар өгөхийг хүсчээ.
"Түүнийг хэн нэгэн хөндлөнгөөс авчирсан гэх худал ярианаас би залхаж байна. Тэдэнд энэ олон жил "дүүжлүүр" байсан, харин одоо дүүжлүүлчихснийг авчирав бололтой. Миний ажил бол энэ бүх жишгүүр,муу муухай зүйлийг тэвчих. Би Бүгд найрамдах улсын ерөнхийлөгч учраас үхлийн аюул заналхийлэлийг тэвчих ёстой. Үүнийг албан ёсоор шалгаж байгаа эсэхийг би мэдэхгүй байна. Харин миний хувьд гэвэл намайг ална хядна гэж өдөр бүр 200 гаруй заналхийлдэг. Хэрэв та ерөнхийлөгч бол үүнийг тэвчиж сур" гэж Вучич хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна.
Сербийн одоогийн эрх баригчдын бодлогыг эсэргүүцэгчдийн тав дахь жагсаал өчигдөр Белград хотод болжээ. Жагсагчид Ассамблейн (парламент) байрны ойролцоо цугларч, хотын төв гудамжаар алхаж, Ерөнхийлөгчийн засаг захиргааны байрыг тойруулан хэд хэдэн гудамжаар "цагираг" болон жагссан байна. Оролцогчдын тооны талаар албан ёсны мэдээлэл байхгүй байгаа ч сөрөг хүчнийхний мэдэгдэж буйгаар жагсагсаалд арав гаруй мянган хүн оролцжээ.