Нийслэлийн ЗДТГ-аас Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулдаг “Улаанбаатар кап” тэмцээн болж өндөрлөлөө. Сагсан бөмбөгийн 3x3 төрлийн тус тэмцээний алтан медалийн төлөөх тоглолтод эрэгтэйчүүдээс “Улаанбаатар MMC энержи”-гийнхэн түрүүлэв. Эмэгтэйчүүдээс “Амазонс” багийнхан тэргүүлж, өмнөд хөршийн Макаод ирэх сарын 8-9-нд зохион байгуулах дэлхийн “Их дуулга” тэмцээнд оролцох эрх авлаа. Энэ удаагийн тэмцээнд эрэгтэйчүүдээс аваргын төлөө тоглосон “Зайсан миг даатгал”-ынхан II байрт шалгарав. Эмэгтэйчүүдээс “U23” багийнхан “Амазонс”-ынхонтой тэргүүн байрын төлөө өрсөлдсөн ч удаалжээ.