Өнөөдөр гадаа 21 хэм дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
5 дугаар сарын 23-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 143 дахь өдөр бөгөөд он дуусахад 222 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 21 хэмийн дулаан бол шөнөдөө 6 хэм дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 4, Өглөгт охин одтой, цагаагчин могой өдөр. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хуврага болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, буг дарах, өр барагдуулах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 3452.00, зарах нь 3457.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.10 зарах нь 43.40, юань 493.50, зарах нь 495.00, вон авах нь 2.61, зарах нь 2.63 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
-
10.00 цагт УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана.
-
11.00 цагт Налайх дүүрэгт БОАЖЯ, Ойн газраас сэтгүүлч, олон нийтэд “Эрүүл ой” төслийн үйл ажиллагааны хүрээнд ойн хөнөөлт хортон шавжийн эсрэг тэмцэх ажиллагааг танилцуулна. Автобус “Шангри-Ла” зочид буудлаас 09.00 цагт хөдөлнө. Утас: 9666-0394.
-
11.00 цагт Д.Сүхбааарын талбайд: ОБЕГ-аас “Оюу толгой” ХХК-тай хамтран зохион байгуулж байгаа “Бэлэн бай” аяны хүрээнд Турк улсад үүрэг гүйцэтгэсэн Монголын Эрэн хайх, аврах багийн болон газар хөдлөлтийн дараах нөхцөл байдлыг харуулсан “Нуранги” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 8615-0069.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр бол Яст мэлхийн эрхийг хамгаалах олон улсын өдөр.
- 2006 онд Аляскийн Cleveland галт уул дэлбэрчээ.
- 1995 онд Жава гадаад хэлний программын эхний хувилбар гарчээ.
- 2006 онд Аляска дахь Mount Cleveland хэмээх галт уул дэлбэрчээ.
- 2009 онд БНСУ-ын 9 дэх ерөнхийлөгч агсан Roh Moo hyun 45 метрийн өндөртэй Бонгха хаднаас үсэрч амиа хоролжээ.