“Битлз”-ийн гишүүн асан Пол Маккартнийн гар утасны яриаг нууцаар чагнаж байсан хэмээн тэрбээр сэтгүүлчдийг буруутгасан тухай “Telegraph” мэдээлжээ. Түүний утсыг чагнаж байсныг нотлох баримтуудыг цагдаа нарт өгсөн гэнэ. Ямар хэвлэлийн хэн гэдэг сэтгүүлчийг буруутгаж буйгаа тэрбээр одоогоор зарлаагүй байна.