Завхан аймгийн Баянтэс, Баянхайрхан, Сонгино, Цэцэн-Уул, Түдэвтэй, Нөмрөг, Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул зэрэг сумдын ойн санд ойн хөнөөлт шавжийн судалгааны ажил хийж дууссан талаар ойн газраас мэдээллээ.
Энэ ажлын хүрээнд Завхан аймгийн Баянтэс суманд ойн хөнөөлт шавжийн судалгааг ЗГХА Ойн газрын Ойн нөөцийн хэлтсийн Ойн хөнөөлт шавж, өвчний тэмцлийн бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Энхболд, Ойн нөөцийн хэлтсийн Ойн зураглал хариуцсан мэргэжилтэн Б.Чүлтэм нар ажилласан юм.
Хөвсгөл аймгийн Жаргалант, Галт сумдын ойн хөнөөлт шавжийн судалгааны ажил үргэлжилж байна.