Цахилгаан автомашин нь байгаль орчинд эерэг нөлөөлөл үзүүлэх ба агаар болон орчны бохирдлыг бууруулах, эрчим хүч, эдийн засагт бодит хэмнэлт өгөх юм. Дэлхийн олон Улс орнууд цахилгаан автомашин, автобус, уул уурхайн хүнд механизмын цахилгаан авто машиныг хэрэглээнд нэвтрүүлснээр уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад үр дүнтэй арга гэж үзэж байна. Уг жишгийн дагуу Архангай аймаг нийтийн хэрэглээнд цахилгаан автобусыг нэвтрүүлснээр байгаль орчинд сөрөг нөлөөгүй, ард иргэддээ эрүүл, цэвэр орчныг хадгалахад бодит дэмжлэг үзүүлж байна.
Харин Монгол Улсын хувьд бүртгэлтэй нийт автомашины 0,05 хувийг цахилгаан авто машин эзэлж байгаа нь маш бага үзүүлэлт бөгөөд олон нийтэд энэ талын мэдээлэл хомс байгаагийн илрэл юм. Иймд цахилгаан авто машиныг мэдээллийг олон нийтэд танилцуулах "БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ХЭРЭГЛЭЭГ ГЭР БҮЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ СОНГОЁ" уриан дор Цахилгаан авто машины давуу талыг олон нийтэд танилцуулах "НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ"-ийг 5 дугаар сарын 27-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах гэж байна.