Зүүн аймгуудын нутгаар өнгөрсөн өдөр, шөнө, цаг агаарын аюулт үзэгдэл болсон. Шуурганы улмаас төөрч, сураггүй болсон найман иргэнийг эрэн хайх ажиллагаа Хэнтий, Сүхбаатар аймагт явагдаж байсан.
Тодруулбал, Хэнтий аймгийн Баянхутаг суманд нэг, Сүхбаатар аймгийн Асгат, Уулбаян, Баруун-Урт сумдад 7 иргэнийг эрэн хайсан. Тэгвэл оройны 19:00 цагийн байдлаар Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төөрч, сураггүй болсон нэг иргэний цогцсыг олж, бусад долоон иргэнийг эсэн мэнд олсон тул эрлийн ажиллагааг зогсоолоо.
Мөн Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Уулбаян, Баяндэлгэр, Асгат, Сүхбаатар, Мөнххаан суманд гарсан цахилгааны гэмтлийг арилгахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.