НҮБ-ын Хүний эрхийг хамгаалах дээд комиссар Нави Пиллай “Сирид болж буй эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарахын тулд эрх баригчдын авч буй арга хэмжээний үр дагавар иргэний дайны хэмжээнд хүрлээ” хэмээн мэдэгдсэнийг “Reuters” дамжуулжээ. Эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн тоо 4000 дөхөж, цэргүүд, батлан хамгаалахын салбарынхан сөрөг хүчний талд орж байгааг тэрбээр онцлон дурдсан байна. “Сирид болж буй үйл явдлыг бид иргэний дайн хэмээн тодорхойлохоос өөр аргагүйд хүрлээ” гэж тэрбээр хэлжээ.