Италийн Феррара хотын цагдаагийн байгууллагаас ийм шийдвэр гаргасан нь хүмүүсийг гайхашруулахад хүргэжээ. Мөн жимс болон чулуугаар шидэлцэн байлдаж тоглохыг хориглосон байна. Энэ нь хүмүүсийн амгалан тайван байдал алдагдах, бэртэж гэмтэхээс урьдчилан сэргийлж буй арга хэмээн тайлбарлажээ. Хэрэв энэхүү журмыг зөрчвөл 15 еврогийн торгууль төлөх гэнэ. Үүнээс гадна гудамж, талбайн ногоон байгууламж, зүлгэн дээр хэвтэж, амрахыг хоригложээ. Учир нь тус хотод жил бүр зохион байгуулдаг Гудамжны хөг жимчдийн олон улсын наадамд оролцог чид зүлэг ногоог мал, амьтдаас дутахгүй талхалдаг гэнэ.