Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2020-2024 онд хэрэгжүүлэх “Нутгийн Хишиг” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй дэд хөтөлбөрүүдийн нэг болох “Сүү тараг” хөтөлбөр 14 суманд үргэлжлэн хэрэгжиж эхэллээ.
Мөн хөтөлбөрийн хүрээнд бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүдэд ээлтэй орчныг бүрдүүлж өгөх зорилгоор "Эхийн амрах хэсэг"-ийн ширээ сандлыг БОЭТ, "Шим билэг ӨЭМТ, "Өнө-Орших" ӨЭМТ, "Энхийн хүслэн" ӨЭМТөвүүдэд хүлээлгэн өглөө.