Архангай аймгийн Хашаат сумын Баян баг /аймгийн төвөөс зүүн урд зүгт 180 км, сумын төв/-д тавдугаар сарын 11-ний өдрийн 15.00 цагийн орчимд түр зуур 22-24 м/сек хүчтэй шороон шуурга боллоо.
Шуурганы улмаас тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байрны дээвэр хийсч унасан тухай мэдээллийг тус сургуулийн захирал тавдугаар сарын 11-ний өдрийн 19.35 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн аж.
Тус сумын Засаг даргаар ахлуулсан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд очиж нөхцөл байдалтай танилцсан.