"Хан Хэнтий" Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас 5 тонн хог цэвэрлэжээ. Тодуурбал, энэ сарын 05-07-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь хамгаалалтын захиргааны Чулуут хэсгийн хамт олон Чулуут голоос Өлгийн амны орон нутгийн пост хүртэлх 52 км зайд зам дагуух хог хаягдлыг цэвэрлэж, 4 тонн хогийг Түнхэл тосгоны төвлөрсөн хогийн цэгт буулгасан байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум Түнхэл тосгон дахь хамгаалалтын захиргааны Ноён уулын хэсгийн ахлагч С.Батбаяр, байгаль хамгаалагч Л.Батболор нар нутгийн 3 иргэнтэй хамтран ЗИЛ-131 машинаар Ерөөгийн халуун рашааны ахуйн зориулалтаар үүссэн 1 тонн орчим хог хаягдлыг түүж цэвэрлэсэн талаар "Хан Хэнтий"-н УТХГ-ын захиргаанаас мэдээллээ.