Хан хөхийн нурууны УТХГН-ийн хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтнүүд орчны бүсийн Цагаанхайрхан, Баруунтуруун, Зүүнхангай, Завхан аймгийн Тэс сумдад ажиллалаа.
Энэ үеэр Монгол Улсын аварга, Бор аварга сангийн тэргүүн С.Мөнхбат болон тус сумын засаг дарга, холбогдох албаныхан хамт ахлах ангийн сурагчдад зориулсан "Бидний залгамж", "Мөрөөдөл ба зорилго", "Уламжлалт байгаль хамгаалал", "Мэргэжил сонголт ба ирээдүй" зэрэг асуудлаар илтгэл хэлэлцүүллээ.
Мөн Цагаанхайрхан, Баруунтуруун, Зүүнхангай сумдын иргэд, ахлах сургуулийн сурагчдад ТХГН-ийн талаар болон байгаль орчноо хамгаалах чиглэлээр мэдээлэл өгч тус сумдын засаг дарга нартай, байгаль орчны чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулан батлууллаа. Уг ажилд 4 сумын 800 гаруй иргэд хамрагдлаа.