Увс аймгийн 12 суманд 745 мал, амьтны сэг зэмийг цэвэрлэж, устгаж халдваргүйжүүлэн устгав.
Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 02 тоот албан даалгавар, “Сэг зэм устгал, орчны цэвэрлэгээ халдваргүйтгэлийн сарын аян зохион байгуулах тухай” Аймгийн Засаг даргын А/157 тоот захирамжийн хүрээнд Увс аймгийн 12 сумын ЗДТГ-аас малын сэг зэм цэвэрлэх ажлыг зохион байгуулж ажиллалаа.
Тус арга хэмжээний хүрээнд нийт 745 мал, амьтны сэг зэмийг цэвэрлэн, халдваргүйжүүлж, устгасан хэмээн БОАЖЯ-аас мэдээллээ.