Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжүүлж буй “Тэрбум мод” болон “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үндсэн мэргэшлийн сургалтын төгсөгчид өөрсдийн тарьж ургуулсан гацуур моддыг ногоон байгууламжид байршууллаа.
ГССҮТ-ийн Эрдэм шинжилгээ сургалтын албаны үндсэн мэргэшлийн сургалтанд 2020-2022 онд хамрагдсан нийт төгсөгчдийн зүгээс төвийн гадна талбайн тохижилт, ногоон байгууламжид хувь нэмрээ оруулан, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч буй иргэдэд ая тухтай үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэхээр зорьсон байна.
Цаашид тус төвийн хэмжээнд ногоон байгууламжийн зай талбайг нэмэгдүүлэх, агаар орчны бохирдлыг бууруулах ач холбогдол бүхий олон наст ургамал, шилмүүст моддыг тарих, зүлэгжүүлэх зэрэг тохижилтын ажлуудыг хийхээр төлөвлөж буй юм.