Тус шагнал нь байгаль хамгааллын чиглэлээр байнгын санхүүжүүлтийг бий болгож, байгаль орчинд эерэг ирээдүйг авчрах үйлсэд манлайлал үзүүлсэн Улс орны Байгаль орчны Сайд нарт олгодог ӨРГӨМЖЛӨЛ юм. Тус өргөмжлөлийг өмнө нь Канад, Барбадос, Габон, Колумб Улсын Байгаль орчны Сайд нарт өгч байсан бол энэ удаад Монгол Улсын БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэд олон улсын байгаль хамгааллын Дэ Нэйче Консерванси байгууллага /TNC/ байгууллагын Газар, далай, ус хамгаалах асуудал хариуцсан захирал Жэф Париш АНУ-аас ирж өөрийн биеэр тус ӨРГӨМЖЛӨЛ-ийг гардууллаа.
Ноён Жэф Париш Аялал жуулчлалын хууль батлуулах, байгаль хамгаалагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тусгай хамгаалалттай газруудын боловсон хүчнийг сургах зэрэг олон чухал арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж буй Б.Бат-Эрдэнэ Сайдад баяр хүргэв. Мөн Монгол улсад Байгаль хамгаалах байнгын санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар хамтын ажиллагаанд сэтгэл ханамжтай байгааг онцолж Улс орнуудын манлайлал үзүүлж буй Байгаль орчны Сайд нартэй зэрэгцээ түвшинд ажиллаж байгааг тодотгож байв.