Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багийн “Хойд шил” гэдэг газар /аймгийн төвөөс урд згт 140 км-т, сумын төвөөс баруун зүгт 130 км-т/ 3 айл өрхийн 3500 бог мал цасанд боогдож бэлчээрлэх боломжгүй байгаа тухай дуудлагыг тавдугаар сарын 08-ны өдрийн 09.40 цагт хүлээн авсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газар, сумын хүн Эмнэлгийн ажилтнууд Гүвээ багийн “Хойд шил” гэдэг газрын чиглэлд явж 130 км зам туулан 14.55 цагт очиж, 3 хүн (2 нь хүүхэд)-ийг сумын төвд хүргэж ирсэн. Тухайн айлуудын мал бэлчээрлэх боломжгүй, 110 мал хорогдсон, малыг тээвэрлэн нүүлгэн шилжүүлэх боломжгүй тул үлдээсэн.