Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн харьяа байгууллага болон “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын удирдах ажилтан, албан хаагчид хамтран Хүй долоон худагт мод тарив. Цөлжилтийг бууруулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой уг арга хэмжээнд нийт 30 гаруй удирдах албан тушаалтан оролцож, мод тарилаа.
“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга С.Сайнбаяр “Бид Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” санаачилгыг дэмжин ажиллаж, мод тарилаа. Цаашдаа “Монгол наадам цогцолбор”-т жимсний модны төгөл байгуулна. Мөн иргэн, аж ахуйн нэгжүүдийг “Тэрбум мод” хөтөлбөрийг дэмжиж мод тарихыг уриалж байна” гэв.