Цахилгаан буюу “Эко автомашин” нь байгаль орчинд ээлтэй, нүүрс хүчлийн хий бага ялгаруулдаг учраас агаарын бохирдлыг буруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг тээврийн хэрэгсэл юм.
Пүрэв гарагт БОАЖ-ын сайд цахилгаан авто машин борлуулдаг аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй өглөөний уулзалт хийнэ.
Нийслэлийн агаарын бохирдлын 25 орчим хувь нь авто машины утаанаас ялгардаг гэсэн судалгаа байдаг. Тиймээс иргэд, олон нийт эко авто машиныг сонгон хэрэглэх нь энэ тоог бууруулах бодит хувь нэмэр болно.
Иймд эко авто машины хэрэглээг дэмжих, иргэдийг зорчиход уриалах зорилгоор Үндэсний цэцэрлэгт хүрэлэнгийнхэн цахилгаан авто машиныг зогсоолдоо 2 цаг хүртэлх хугацаагаар үнэ төлбөргүй байршуулж эхэлсэн талаар БОАЖЯ-аас мэдээллээ.