Увс аймгийн Түргэн сумын Хэрлэн багт тавдугаар сарын 3-ны өдрийн 18:38:41 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.
Тус сумын Засаг дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй байна.