Беларусийн нийслэл Минск хотын метронд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-нд халдлага зохион байгуулж, 15 хүний аминд хүрсэн Дмитрий Коновалов, Владислав Ковалев нарт цаазаар авах ял оноосон тухай “Интерфакс” дамжуулав. Өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан гэх тэдний ялыг хөнгөвчлөхийг “Аmnesty international” тэргүүтэй хүний эрхийг хамгаалах байгууллагынхан шаардаж байна.
Беларусийн Дээд шүүхийн гаргасан эл шийдвэрийг тус улсын Ерөнхийлөгч А.Лукашенко л өөрчилж чадах гэнэ. Хэрэв тэрбээр гэмт этгээдүүдэд өршөөл үзүүлбэл Дмитрий Коновалов, Владислав Ковалев нар амьд үлдэх юм.